Үйл явдал3 мин унших
Урт цагааны шинэчилсан хувилбар буюу үйлчилгээний төв ирэх 11 дүгээр сарын 20-нд ашиглалтад орно

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал3 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу "Урт цагаан" үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх ажил 2020 онд эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж, гүйцэтгэгч "Бодь пропертийз" ХХК-тай 38.9 тэрбумаар гэрээ байгуулсан байдаг.

Учир нь ахуй үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ажлын байрыг хадгалах үүднээс нийслэлийн Сүхбаатар дүүрэгт Урт цагааны шинэчилсэн хувилбарыг барьж байгуулж байгаа аж. Тэнд гар урлал, уран дархчуул, хувцас загварынхан ажиллах боломжтой. Шинэ бүтээн байгуулалт энэ оны арьваннэгдүгээр сарын сүүлчээр ашиглалтад орж, хуучнаар Урт цагаанд үйл ажиллагаа явуулж байсан уран дархчуулаа урьж ажиллуулахаар төлөвлөж байна" гэв.
Албаныхны мэдээлснээр нийт бүтээн байгуулалтын 80 орчим хувийг гүйцэтгээд байгаа бөгөөд цаашид цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хариуцах юм.

Хотын дарга Х.Нямбаатар энэ бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхдөө "Урт цагааны нэг га газарт ногоон байгууламжийн тохижилтыг хийж, доод талд нь автомашины зогсоол хийхээр төлөвлөсөн. Ногоон байгууламж нь сайхан ургажээ. Удахгүй цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтыг хариуцах захиргааг байгуулахаар төлөвлөж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн доод хэсэгт 109 автомашины граж хийсэн. Учир нь хуучны 4-5 давхар байрууд машины зогсоолгүй байдаг.



Бид геологийн хэд хэдэн шинжилгээ хийж үзсэн. Яах аргагүй нэг давхар зогсоол хийхээр зураг төслийг нь зуруулж, ажлыг нь хийлгэсэн. Сүүлд энэ бүтээн байгуулалтыг маш өндөр өртгөөр хийж байна гэж шүүмжилж байсан. Нэгдүгээрт, газар доор маш том байгууламж барьж байгаа учраас өртөг зардал нь тэгж гарсан болов уу. Бид аливаа барилга байгууламжийн өртөг зардлыг нийслэлээс зохиодоггүй, энэ бол Барилга, хот байгуулалтын сайдын баталсан стандартын дагуу төсвийг зохиодог" гэдгийг онцолсон юм.
Уг бүтээн байгуулалтын Ерөнхий төлөвлөлтийг төлөвлөхдөө баруунаас зүүн тийш чиглэн, хойшоо Гандан руу зорчдог байхаар аялал жуулчлалын урсгалыг бий болгохыг зорьсон. Ингэхдээ нийт талбайг дөрвөн хэсэгт хуваан төлөвлөлтийг гаргасан юм. Тухайлбал,