Үйл явдал1 мин унших
Ц.Идэрбат: Цэнхэрмандал сумын соёлын төв, ЭМТ-ийн өргөтгөл, үерийн далангийн ажлыг онцгой анхаарна

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Цэнхэрмандал суманд ажиллаж, тус суманд улсын төсвийн хөрөнгөөр эхлүүлсэн Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, үерийн далангийн ажлын нөхцөл байдалтай танилцаж, УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд онцгой анхаарах, улсын төсвийн хөрөнгийг үргүй зарсан гүйцэтгэгч компанид хариуцлага тооцох, ажлаа яаравчлуулахад шаардлагатай авах чиглэлээр сумын Засаг дарга Улаанбаатар хотод ажилуулахаар боллоо.

Цэнхэрмандал суманд Улсын төсвийн хөрөнгөөр баригдах Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгч "Саусгоби брэндс" ХХК 2024 оны 9, 10 дугаар сард газар шорооны ажил хийгээд технологийн зогсолт хийсэн 2025 оны ажлаа эхлээгүй, хариуцсан яамаас удаа дараа шалгалт хийсэн, хяналтын зүгээс тавьсан шаардлага биелүүлэхгүй барилгын ажлыг удаашруулж хойшлуулсан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах саналыг захиалагч болон оролцогч талуудад хүргүүлэх ажил үргэлжилж байна.

Цэнхэрмандал сумын үерийн далан байгуулах ажлыг “Тэнүүнхас сар” ХХК гүйцэтгэж байгаа, ажил нь удаашралтай, зогсонги байдалтай байгааг сумын Засаг дарга мөн мэдээлэв.

Харин Соёлын төвийн барилгын гүйцэтгэгч “Дарви Өргөө” ХХК-тай байгуулсан Барилга угсралтын гэрээг цуцлах, цаашид Соёлын яам, зургийг зохиогч, БХТөв , орон нутгийн удирдлагуудын хамт хэлэлцэж байрлалыг өөрчлөн шинээр эхлэх, хийгдсэн суурийг буулгаж газрыг нөхөн сэргээх, шинээр эхлэх барилгын газар, техникийн нөхцөл, зураг төсвийн өөрчлөлтийг шийдвэрлэх нь зүйтэй гэж захиалагчийн зүгээс үзэж байна.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан




