Үйл явдал1 мин унших
“Агро парк” төсөл амжилттай хэрэгжиж "Ургацын баяр" зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэдийн өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Агро парк” төсөл амжилттай хэрэгжиж "Ургацын баяр"-ыг зохион байгууллаа.

Тус төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 11-р хороонд нийт 2 га талбайд:
- 120 м.кв талбайтай 20 ширхэг зуны хүлэмж
- 500 м.кв талбайтай нэг зуны хүлэмж
- 500 м.кв талбайтай нэг өвлийн хүлэмжийг барьж байгуулсан.
Мөн 20-р хороо, Гачуурт тосгонд 10 ширхэг хүлэмжийн аж ахуйг байгуулж, иргэдийн орлого нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байр бий болгох нөхцөлийг бүрдүүлээд байна
Ургацын баярын хүрээнд:
Эхний жилдээ л 8 хорооны 30 гаруй өрх 20 орчим нэр төрлийн хүнсний ногоо тариалж, ургацын баяраа амжилттай тэмдэглэлээ.
Цаашид “Агро парк”-ийн үйл ажиллагааг шинэ хоршоо хөдөлгөөнтэй уялдуулан, сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, дүүргийн хүнсний хэрэгцээг хангах тогтвортой нийлүүлэлтийн систем болгон хөгжүүлэхээр зорьж байна. Энэхүү ажлыг хамтран дэмжиж буй төрийн байгууллагууддаа талархал илэрхийлж, иргэдээ “Агро парк”-ийн хамтын ажиллагаанд нэгдэхийг урьж байна.

