Үйл явдал1 мин унших
Жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт”-ийн сэдвээр танилцуулга хийлээ

Азийн Эмэгтэй Парламентчдын бүлгийн чуулга уулзалт “Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого” сэдвээр Монгол Улсад хоёр дахь өдрөө /2025.09.16/ үргэлжиллээ.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт”-ийн сэдвээр танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Монгол Улсын Их Хурал, ХБНГУ-ын Конрад Аденауэрийн сантай хамтран зохион байгуулж буй энэ удаагийн чуулганд 13 улсын эмэгтэй улс төрчид оролцож, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, туршлагын талаар салбар хэлэлцүүлэг өрнүүлж байна.




Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

