Үйл явдал1 мин унших
Монгол Улсын Парламентаа төлөөлөн ОУПХ-ны 152-р Ассамблейд оролцлоо

УИХ-ын гишүүдээ төлөөлж Истанбул хотод зохион байгуулагдсан Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүдээ төлөөлөн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл оролцоод ирсэн.
Энэ удаад ОУПХ-ны 50 жилийн ой тохиож буйтай холбоотой О. Номинчимэг гишүүний ахлан ажиллаж буй Хүний эрхийн хорооноос "Bring Human Rights into Focus" - “Хүний эрхийг анхаарлын төвд авчиръя” хэмээх уриа бүхий хүний эрхийг хамгаалах кампанит ажлыг эхлүүлж, улс орнуудын парламент болон парламентч нарт уриалга гаргасныг тэрээр онцолж байна.
Монгол Улс 1962 онд ОУПХ-ны гишүүнээр элссэнээсээ хойш идэвхтэй хамтын ажиллагаатай байсаар ирсэн бөгөөд дэлхийн парламентууд, парламентын гишүүдтэй харилцан, ардчилал, нээлттэй нийгэм, хүний эрхийг дэмжигч улс гэдгээ харуулснаар олон улсын тавцанд нэр хүндээ бэхжүүлэх нь тодорхой болохыг тодотгов.




