Үйл явдал1 мин унших
ОУПХ-ны Ассемблейн 152-р чуулганд оролцлоо

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 152-р чуулганд Монголын парламентчидаа төлөөлөн оролцож байна.
Энэ үеэр түүний Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын Парламентын эмэгтэй гишүүдээ төлөөлөн ярилцлага (онлайн) өгч байсан судалгааны үр дүн болох тайлан гарсныг гар дээрээ хүлээн авсан юм.
Тус судалгаа нь парламентын гишүүн эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт, хүчирхийлэл, ялгаварлал учирдаг эсэх, хэрхэн зайлсхийх, шийдвэрлэх гэх мэт асуудлыг хамарчээ
Мөн Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ) Ерөнхий Нарийн Бичгийн Даргын сонгуульд Грек, Румын, Сенегал, Швэд улсын тус улсынхаа болон ОУ-ын түвшинд парламентын туршлагатай, англи, франц (+ испани) хэлтэй дөрвөн бүсгүй өрсөлдөж буй мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан хуваалцаж байна.
Монголчуудын хувьд Эмэгтэй парламентчийг айлган сүрдүүлсэн, хууль хяналтын байгууллагаар дарамталж буй УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай холбоотой кэйс хэлэлцэгдэж, шийдвэр гаргасан байна.

