Байр суурь2 мин унших
Д.Үүрийнтуяа: Эхэлчихсэн байгаа бүтээн байгуулалтын ажлын үлдсэн санхүүжилтийг ирэх жилийн төсвөөс хассан байх юм
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Монгол Улсын төсөв монгол хүний амьдралын чанарыг сайжруулж дээшлүүлэхэд л чиглэх ёстой.
Ерөнхий сайд хүний хөгжлийн үндэс суурь нь өөрөө эрүүл мэнд, боловсролын асуудал гээд. Төсөвт тавигдсан зардлуудыг харахад энэ чиглэлээр хэдэн хэдэн зүйлийг тодруулах шаардлага байна.
Нэгдүгээрт, ЭМДС өр төлбөрөөсөө хэзээ гарч, хэвийн хэвийн үйл ажиллагаа явуулдаг болох вэ? Өнөөдөр ЭМД-ын сангаас болоод даатгалаар хөнгөлөлттэй үйлчилгээ авах ямар ч боломжгүй, оочер дараалал үүсчихсэн, маш олон шат дамжлага дамждаг болчихсон, хувийн эмнэлгүүд бараадсан ийм л нөхцөл байдалтай байна. Энэ өр төлбөрийн асуудлыг хэзээ эцэслэн дуусгаж, эмнэлгүүд нь гадна талдаа өр төлбөргүй, даатгалын сангаасаа бүрэн санхүүждэг энэ тогтолцоо нь яг хэдэн сараас эхэлж хэрэгжих вэ? 2026 оны төсөв дээр бүрэн туссан уу?
Хоёдугаарт, Орон нутагт сургуулийн хүрэлцээ Улаанбаатар шиг биш ээ гэж өчигдөр төсвийн хүрээ ярьж байхад сайд хэлсэн. Уучлаарай, тийм биш. Өнөөдөр Улаанбаатар хотын сургуулийн хүрэлцээгүй, нэг ангид 60, 70-аараа сууж байгаа нөхцөл Эрдэнэт хотод ч байна. Эрдэнэтийн хүүхдүүдийг стандартын дагуу сургуульд сургадаг болоход, суулгадаг болоход дахин 8 сургууль хэрэгтэй.
Эрүүл мэндийн салбар, боловсролын салбар 2-ыг л би хүний хөгжлийн хувьд онцолж байгаагийн хувьд авч үзсэн. Энэ 2 салбар дээр үргэлжлээд байгаа, энэ олон жилийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа хэчнээн ажлууд байгаа вэ? Үүнийг эрэмбэлж гаргасан уу? Төсөл нь зогсчихсон хэчнээн ажил, хэчнээн компанитай холбоотой хэдэн тэрбумын асуудал байгаа юм.
Мөн төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжийг он дамжуулна гэдэг томьёолол орж ирсэн. Хүнийх нь тоог он дамжуулах гээд байна уу авах ёстой төсөв мөнгийг нь хувааж тавих гээд байна уу?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулав.