УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас нийгмийг цочроогоод буй гэмт хэргийн талаар зохих байр суурийг тодрууллаа.
Тэрбээр “Цаазын ял бол шийдэл биш. Нийгэмд ил гарсан нь л энэ хэргүүд болохоос өдөр бүр хүүхдүүдээ энэ байдлаар алдаж байна. Нэг талаараа тогтолцооны хувьд шударга бус байгааг харуулж байна. Нөгөө талдаа нийгмийн шилжилтээс болж олон эцэг эх үр хүүхдээ анхаараагүйгээс олон хүн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байгаа гэдэг нь харагдаж байгаа. Хүний амь насыг хөнөөчхөөд зураг аваад сууна гэдэг өөрөө ямар ч эрүүл ухаантай хүний хийх үйлдэл биш. Тэгэхээр өнөөдөр бид нэг сэтгэцийн асуудалтай хүнийг цаазаллаа гэхэд дахиад дараагийн хүн гараад л ирнэ” гэв.