Үйл явдал1 мин унших

Байгалийн гамшигт өртсөн 9 сумын 62 өрхөд 41 сая орчим төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламжийг шийдвэрлүүлэв

Байгалийн гамшигт өртсөн 9 сумын 62 өрхөд 41 сая орчим төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламжийг шийдвэрлүүлэв

Баян-Өлгий аймаг маань уулархаг, байгалийн эрс тэс уур амьсгалтайгаараа онцлогтой. Монгол орныхоо баруун захад оршдог. Саяхан буюу 2025 оны 8 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд байгалийн гамшигт үзэгдэл болж хүчтэй салхи салхилж, шуурга шуурсны улмаас олон малчин өрх хохирол амсаж, зарим нь бүр орон гэргүй болсон хэцүү зүйл тохиолдсон.

Эдгээр малчин өрхүүддээ туслах зорилгоор Дэлхийн зөн олон улсын байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай холбогдож хэлэлцээ хийсний үр дүнд байгалийн гамшигт өртсөн 9 сумын 62 өрхөд нийтдээ 41 сая орчим төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламжийг өгөхөөр шийдвэрлүүллээ.

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлэхдээ, “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэж үг байдаг. Байгалийн гамшигт өртсөн, хохирол амссан иргэдэд маань тодорхой хэмжээний бодит дэмжлэг болж байгаа гэж бодож байна" гэв.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Баян - ӨлгийХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2021
  3. 2020