Үйл явдал2 мин унших

САУДЫН АРАБ МОНГОЛ УЛСАД 2030 ОН ХҮРТЭЛ 10 ГВт СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХӨРӨНГӨ ОРУУЛНА

САУДЫН АРАБ МОНГОЛ УЛСАД 2030 ОН ХҮРТЭЛ 10 ГВт СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХӨРӨНГӨ ОРУУЛНА

Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын урилгаар Саудын Араб Улсын “Аква пауэр” компанийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн, ноён Мохамед Абунаяан албаны хүмүүстэй хүрэлцэн ирж /2025.09.19/ Монголын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө салбарт хөрөнгө оруулалт хийхээ илэрхийлэв.

Хөрөнгө оруулалтын хүрээнд “Аква пауэр” компани:

  • Монгол Улсад 2030 он хүртэл хугацаанд 10 ГВт хүртэлх хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулах

  • Бүтээн байгуулалтын шатанд 50,000 ажлын байр үүсэх

  • Тархмал эх үүсвэр болон Дата төвийн эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулна.

  • Мөн Ногоон устөрөгч үйлдвэрлэх судалгааг хамтарч эхлүүлэхээр тохиролцов.

ТОГМИДЫН ДОРЖХАНД, Монгол Улсын Шадар сайд:

Маш олон хүнд Монгол Улс эрчим хүчний хувьд бие даах уу, их хэмжээний сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж экспортлох нь бодит ажил болох уу гэдэг эргэлзээ байсан.

Энэ удаагийн хэлэлцээрээр энэ бүгдэд “Аква пауэр” компаний удирдлагууд өөрсдийн биеэр ирж хариулт өглөө.

Бид эрчим хүчний реформыг эхлүүлж үнийг өртөгт хүргэснээр хөрөнгө оруулалт татах боломж нээгдсэн. Анхдагч нь Аква пауэр, Маздар, цаашлаад барууны UPC зэрэг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтууд орж ирэхээ илэрхийлээд байна.

МОХАМЕД АБУНАЯАН, Саудын Арабын Хант Улс, “Аква пауэр” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга:

Өдрийн мэнд ноёд, хатагтай нараа,

Саудын Араб болон Монгол Улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд гаргасан Шадар сайдын манлайлал, дэмжлэгт талархал илэрхийлье. Маш амжилттай айлчлал, хэлэлцээ боллоо. “Аква пауэр” компани өнөөдөр дэлхийн 15 улсад, 110 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Монгол Улс бол бидний сонгож хөрөнгө оруулалт хийх болсон чухал хамтрагч, энэ оны 4 сараас эхлэн бид судалгаагаа хийж дуусгалаа.

Сэргээгдэх эрчим хүчХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012