Үйл явдал1 мин унших
Гутайн даваа- Хөмүүл голын эхийн байгалийн цогцолбор газрынхантай уулзаж, санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Гутайн даваа- Хөмүүл голын эхийн байгалийн цогцолбор газрынхантай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Цалингаас бусад зардлыг нь татсан, цалингаараа бензин шатахуунаа хийдэг, ажилтнууд нь ээлжээр зөвхөн алтны нөөц бүхий Гутайн давааг сахиж, хамгаалж явж байна. Батширээт, Биндэр сумдын нутгийг дамнан орших байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг Биндэр суманд байгуулсан, цаашид энэ асуудалд тойргийн гишүүдийн хамтаар онцгой анхаарах шаардлага тулгарч байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар дархан цаазат газар, байгалийн цогцолборт газарт зохих шатны Засаг даргатай зөвшилцөн, хамгаалалтын захиргаа байгуулах асуудлыг шийдвэрлэдэг.
Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрыг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.




