Байр суурь2 мин унших

Б.Жаргалан: Иргэдийн төлж байгаа татвараар төрд шургасан авлигын сүлжээг санхүүжүүлээд байна. Тиймээс урсгал зардлаа танах хэрэгтэй!

УИХ-ын чуулганы /2025.09.26/-ны өдрийн хуралдаанаар      Улсын Их Хурлын асуулгын цагийг анх удаа явууллаа. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж,  Ерөнхий сайдын мэдээллийн цагийг "УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГ" болгон өөрчилсөн.

Ингэснээр парламент бол мэтгэлцдэг, иргэдийн мэдэх эрхийг хангадаг, ул суурьтай шийдэл яриа өрнөнө гэж үзсэн. Анхны УИХ-ын асуулгын цагт Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, гишүүдийн асуултад хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Өнгөрсөн 30 жилийн бодлогын гажуудлыг 100 хоногт засах боломжгүй гэж та хэллээ. АН-ын гишүүдийн яриад байгаа нийгэм улс төр эдийн засгийн бүх гажуудлыг бий болгосон 30 жилийн дийлэнх цаг хугацаанд таны сонгогдсон МАН засагласан. Тэр дундаа та МАН-аас 2004 оноос хойш улс төрийн өндөр, дээд албан тушаал хашиж ажилласан байна. Тэгэхээр 100 хоног хангалттай л гэж бид хараад байгаа юм. Гэхдээ эрт, орой хэзээ нэгэн цагт шинэтгэл хийх шинэ итгэл төрж байгаад баяртай байна. 

2026 онд иргэд, ААН-үүд нийт 29,7 их наяд төгрөгийн татвар төлөхөөр төсөвлөжээ. 2020 оноос хойш ердөө 6 жилийн дотор иргэдийн төлж байгаа татвар 3 дахин нэмэгдсэн байна. МАН удаа дараалан татвар хураамж НДШ газрын төлбөр гэх мэт байж болох бүх татваруудыг нэмсэн. Татваргүй төр гэж байхгүй та хэллээ. Гэхдээ татвар хурааж байгаа төр иргэддээ татварынх нь мөнгөөр нь нийгмийн үйлчилгээнүүдийг хүргэдэг. Сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, эмнэлэг бүх зүйл нь байдаг. 

Гэтэл Монгол Улсын татварын ачаалал  дэд бүтцийн хөгжил, төрийн үйлчилгээний чанараараа илүүрхэж байгаа Европын улс орнуудтай дүйцэхүйц хэмжээнд очжээ. Өнөөдөр Монгол Улсын иргэд, ААН-үүдийн төлж байгаа татварын ДНБ-тэй т харьцах харьцаа 29% байна. Дэлхийн дундаж бол 16-17% байгаа. Тэгэхээр манай татварын ачаалал чинь тэр Европын улс орнуудтай адилхан болчхоод байдаг. Гэтэл иргэд төрийн үйлчилгээг бол хүртэж чадахгүй байна. Иргэдийн төлж байгаа татварын мөнгө амьжиргаанд нь хүрэхгүй харин төрд шургасан авлигын сүлжээг санхүүжүүлээд байгаа учраас энэ урсгал зардлаа танах хэрэгтэй! 

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

ТатварХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2017
  2. 2013
  3. 2012
  4. 2010
  5. 2009
  6. 2008