Үйл явдал2 мин унших
Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн 100 жилийн ой тохиож байна

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Тэрбээр "Улз голын Буриад хошууны ууган сургуулийн буурал түүхийг бичилцсэн үе үеийн ахмад багш, одоогийн багш нар, ажилтан, сурагч, нийт төгсөгчид, тус сургуультай ажил , амьдралаа холбосон хүн бүрт баярын мэндчилгээ дэвшүүлье.
Хүний амьдралын хамгийн сайхан мөч бол хүүхэд нас, сурагч үе байдаг. Тийм ч учраас үе үеийн багш нар, ахмадууд, төгсөгчид, эцэг эх асран хамгаалагч нарын хамгийн хайртай газар бол сургууль байдаг.
Ирээдүй хойч үедээ ээлтэй нийгмийг бүтээх нь өнөөгийн бидний үүрэг билээ. Тийм ч учраас ирээдүй үеэсэээ зээлэн өнөө үед ашиглаж буй газрын хэвлийн баялгаас олсон орлогыг Эх орныхоо үнэт баялаг хүүхэд, багачуудын хөгжилд зориулах учиртай.
Миний бие Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийг тэргүүлэн ажиллаж байх хугацаандаа санаачилсан хүүхдийн хөгжлийг дэмжих “Хүн болох багаасаа” төсөл нь аймгийн бүх сум, багийн хүүхдүүдэд хүрч байгаад баяртай байдаг.
Мөн Баян-Уул сумын багш, эмч, төрийн албан хаагчдад зориулсан “Нутгийн ирээдүй” орон сууцны төслийн хүрээнд 16 айлын орон сууц баригдаж байгааг дуулгахад таатай байна.

