Үйл явдал2 мин унших
Б.Энхбаяр: Н.Өнөрцэцэг сэтгүүлчтэй холбоотой асуудлаар Д.Амарбаясгалантай уулзах нь бүү хэл утсаар ч ярьж байгаагүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой мэдээллийг ил тод болгосон.
Тодруулбал, Д.Амарбаясгалан 2023 онд Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байх үедээ 2023 оны 104 дүгээр тушаалаар Ажлын хэсэг байгуулж нүүрсний худалдаа, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт болон Тавантолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын "Чайна Энежри Групп" компанинтай ххэлэлцээр хийсэн байдаг.
Үүнд БНХАУ-ын “Чайна энержи групп” компани нүүрсний үнийг биржийн арилжааны дундаж үнэ баримтлан тогтоох, зах зээлийн үнэтэй ойр байх, түүнийг төлөөлөх чадвартай байх ёстой, талууд урт хугацаанд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах тул 5 хувийн нүүрсний үнийн хөнгөлөлт эдлэх санал тавьсан байв.
Тухайн үед нүүрс дунджаар 1 тн нь 70-100 долларт хэлбэлзэж байв. Гэтэл нүүрснийг 53 доллараар борлуулах нөхцөлийг оруулж ирж баталжээ. Д.Амарбаясгалан нөгөө талын байр суурийг мэдэж буй атлаа энэ үнийн дүнг ярих үед юу ч хэлээгүй болохыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр баримтаар нотлов.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан есдүгээр сарын 25-ны өдөр нь хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэр "Б.Энхбаяр гишүүний дэлгэсэн баримт материалтай холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Надад яагаад өширхөөд байгаагийн нэг шалтгаан нь Н.Өнөрцэцэгийг хорих гээд байхад нь би боль гэж хэлсэн юм. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ харин "бид ийм замаар явах юм бол ажлаа өгөөд, зайлцгаая" гэж хэлсэн шүү" гэв.
Энэ мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Энэ бол Эрүүгийн хуульд заасан “илт худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн. Ийм ямар ч уулзалт болоогүй, энэ хүн тэр үед надтай уулзах байтугай утсаар ч ярьж байгаагүй болно” хэмээн хариу мэдэгдэл хийгээд байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

