Үйл явдал1 мин унших

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нүүрсний хулгай, хууль бус үйлдлүүдтэй холбоотой баримтуудыг дэлгэлээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нүүрсний хулгай, хууль бус үйлдлүүдтэй холбоотой баримтуудыг дэлгэлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нүүрсний хулгай болон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай холбоотой ноцтой баримтууд дэлгэлээ.

Баримт 1

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг дэлгэлээ. Мөн "Адменирал" ХХК-тай холбоотой асуудлаар Д.Амарбаясгалан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж айх үеийн хурлын протокол, шийдвэрүүдийг устгасан байсныг ил болгов.

Баримт 2

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй "Херо энтертайнмент групп" ХХК "Гэрэгэ тауэр"-ын 14, 15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн.

Баримт 3

"Эрдэнэс Оюутолгой" компани нууцын тамгатай хяналт тавих гэрээг Оюутолгой компаниас 20 сая ам.доллароор авсан. Анхнаасаа нууцын тамгагүй мэдээлэл байсныг хууль зөрчиж нууцад авсан. Нууцад авч хууль бусаар зарцуулсан.

Баримт 4

2024 онд 6.2 тэрбум, 2025 онд 201.3 сая төгрөгийг, нийт 6.5 тэрбум төгрөгийг "Тамгагүй төр" жүжгийг олон улсад сурталчилах гэдэг тушаалаар гаргасан. ATTICUS компаниас Монгол хаан жүжгийг ОУ-д сурталчилсан, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, ГХ-ийн сайд, Соёлын сайдын гадаад айлчлалыг зохион байгуулж, хэлэх үгийг бэлдсэн, wikipedia-г нь янзалж өгсөн гэх тайланг ирүүлээд байгаа юм.

“Эрдэнэс Оюутолгой” ХХК ATTICUS компанитай 4 удаагийн гэрээгээр 1.7 сая ам.долларын байгуулсныг тодотгов.

Эх сурвалж:

Vip76.mn

Ашиг сонирхлын зөрчилХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2016

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2011
  5. 2010
  6. 2009