Байр суурь2 мин унших

Б.Энхбаяр: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах үндэслэлийг нягт шинжилж чуулган руу оруулахгүй бол улс төрийн том асуудал шүү!

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2025.10.15/-ны өдрийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Энэ асуудлыг С.Ганбаатар гишүүнээс салгаж ярихгүй бол улстөржөөд үндсэн асуудал нь бүдгэрэх гээд байгаа юм. Миний хувьд Г.Уянгахишиг гишүүнээр ахлуулаад Монгол Улсын түүхэнд хонгилоор хамгийн удаан чирэгдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг оролцуулсан ажлын хэсэг гаргаж ажилламаар байна.

Олон кейсүүд бий.

Тухайлбал, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд бол УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байгаа мөртөө цагдан хоригдсон. Шүүхийн шийдвэрийг нь үзэж байхад н.Идэр гэж хонгилын мастер шүүхийн шийдвэрийг УИХ-ын гишүүнд халдашгүй байдал гэж байхгүй, УИХ-д л байгаа гэсэн зарчмаар гаргасан.

2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж байх үед хууль тогтоогчид юу ярьж, судалгааны дүгнэлт юуг хэлж байсан бэ гэхээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын ард хулгай хийгдээд, нуугдаад шалгуулахгүй байгаа учир эргүүлэн татдаг болъё гэж. Тухайн үед гишүүд яг ингэж ярьж байсан шүү.

Өнөөдөр ямар томьёоллоор байнгын хороо санал хураах юм? Тогтоолын төсөл байх уу, танилцуулга байна уу? Нэг зүйл бэлдэх хэрэгтэй байна. Тэгэхийн тулд судалгаа хэрэгтэй байна шүү дээ. УИХ-ын гишүүн хүнийг гишүүний бүрэн эрх нь дуусаагүй байхад шүүх хурал болж болох уу гэдэг нюанс байна. Н.Алтанхуяг гишүүн бол орчихсон. Үүний урвуугаар харсан томьёолол Дав.Цогтбаатар гишүүн дээр болж байна. Миний гишүүн болохоос өмнөх гэмт хэрэгт би одоо татагдахгүй гээд байгаа. Тэгэхээр энэ бүх нюансыг ХЗБХ, мэргэжлийн хүмүүс маш нягт үндэслэлтэй чуулган руу авч орохгүй бол том улс төрийн асуудал шүү!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Ашиг сонирхлын зөрчилХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2016

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2011
  5. 2010
  6. 2009