Үйл явдал1 мин унших

Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдахын тулд Бор-өндөрчүүд зохион байгуулалтаа яаравчлах шаардлагатай!

Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдахын тулд Бор-өндөрчүүд зохион байгуулалтаа яаравчлах шаардлагатай!

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат энэ сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажиллаж “Бор-Өндөр” УБҮ, “Бор-Өндөр” Цогцолбор сургууль, “Оюуны уурхай” ЕБС, Цэцэрлэгийн барилгын засварын ажилтай танилцаж, сумын удирдлагуудын дэвшүүлсэн асуудлыг хүлээн авч байсан билээ. 

Тэгвэл томилолтын мөрөөр улсын төсөв хэлэлцэж буй энэ үед тэрбээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй уулзаж Бор-Өндөр сумын гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулах төсвийг 2026 оны төсөвт  тусгаж өгөхийг хүслээ.

Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдахын тулд Бор-өндөрчүүд зохион байгуулалтаа яаравчлах шаардлагатай!

Эрчим хүчний сайд хэлэхдээ, хуулийн дагуу 10 мянгаас дээш айл өрх бүртгэгдвэл шийдэхэд бэлэн, улсын төсөвт хөнгөлөлтийг суулгах ёстой гэв. Тиймээс Бор-Өндөрчүүд “Арван Мянгуулаа болцгооё” аяныг түргэвчилж, зохион байгуулалтад нэн даруй орохыг хүсье.

Ингэснээр Засгийн газрын шийдвэрийн дагуу гэр хорооллын айл өрх эрчим хүчний шөнийн тарифын 21:00-09:00 цагийн хооронд 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болно.  /Жишээ нь: Гэр хорооллын 220В-ын хүчдэлтэй 1 айлын сарын хэрэглээ 500кВт.ц буюу 169,782.0 төгрөг төлөх гэж гарчээ. Үүнээс шөнө, өглөөний цагийн тарифын хөнгөлөлтөөс 62,822.0 төгрөгийг хөнгөлүүлж, хэрэглэгчийн төлөх төлбөр 106,960.0 төгрөг төлөх юм./ Өнөөдөр сумын Засаг дарга Д.Отгонцэцэг ирж цахилгааны хөнгөлөлт, Улаанбаатар хот – Бор-Өндөр чиглэлийн чиглэлд ачаа тээврийн болон зорчигчийн вагон явуулах асуудлаар санал дэвшүүлэв.

Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдахын тулд Бор-өндөрчүүд зохион байгуулалтаа яаравчлах шаардлагатай!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хэнтий АймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2013