Үйл явдал1 мин унших

“Олон Улсын Ахмадын баяр”-ын өдрийн мэндийг хүргэе

“Олон Улсын Ахмадын баяр”-ын өдрийн мэндийг хүргэе

Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, сэтгэл зүрх, эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ  зориулж ирсэн ахмад настан, азай буурлууд та бүхэндээ “Олон Улсын Ахмадын баяр”-ын өдрийн мэндийг хүргэе.

Та бүхэн өнөөдрийн нийгмийн суурийг тавьж, хойч үеийнхэнд гэрэл гэгээ, урам зориг, үлгэр дууриалал болсон эрхэм хүмүүс билээ. Ахмад буурлуудынхаа  сургаал зөвлөмжийг үйл хэрэгтээ тусган явах болно оо.

Өнөөдөр ч бидэнд үнэт зөвлөгөөгөө хайрлаж яваа азай буурлууд, ахмад настнууд та бүхэндээ, эрүүл энх, урт удаан наслахын ерөөл дэвшүүлье.

Хүндэтгэсэн: 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Э.Батшугар

Ахмадын эрх ашигХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2012