Байр суурь2 мин унших

М.Бадамсүрэн: Улсын хэмжээнд хэрэгжүүлэх төслийн байршил, хүчин чадлыг тусгалгүй төсөв батлуулах нь хардалт, маргааны шалтгаан болдог

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2025.09.30/ хуралдаанаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцүүллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцээгүй хэдэн арга хэмжээг төсөвт тусгасан бэ?

Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч Улсын төсөвт тусгагдаагүй хэдэн арга хэмжээ байгаа вэ?

Үүнийг баримталж, нийцүүлж явахгүй бол хөгжлийн төлөвлөгөөг батлаад ч хэрэггүй.

Улсын хэмжээнд 400 гаруй тэрбум төгрөгийн 40 шахам төсөл хөтөлбөр бий. Гэтэл энэ тухай төсвийн тухай хуулинд хэрхэн заасан байдаг вэ гэхээр УИХ төсөв батлах гэж 33-р зүйлд бий. 33.2.6-д Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хавсралтаар гэж зааж өгөөд нэр, байршил, төслийн код, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг, санхүүжүүлэх эх үүсвэр, тухайн жилийн санхжүүжилтийн дүн гээд.

Гишүүд төсөв батлахтай холбоотой харилцааг зохицуулж буй энэ дэгийн дагуу байршил, хүчин чадлыг нь заагаагүй мөртлөө Улсын хэмжээнд гэж заасан энэ төсвийг татвар төлөгчдийн хөрөнгийг сайд ганцаараа мэдэж зарцуулах нь зохисгүй гэж үзэж байна. Тийм учраас асуулт тавьсан байгаа. Хариуг маань өгөөрэй. 

Үүнийг ард түмэндээ тайлагнана. Нэрнээс гадна байршил, хүчин чадлын мэдээлэл байхгүй мөртлөө Улсын хэмжээнд гээд тавьчхаар нэн шаардлагатай газраа хуваарилаад байгаа юмуу эсвэл өөр газар хуваарилаад байна уу?

Энэ олон жил яагаад ийм маягаар явж ирснийг гайхаж байна. Үүнээс үүдэлтэй хардалт, маргаан яваад байгаа юм. Тэр сайд, тойрогтоо ингэчихлээ гээд. Үүнийг ил тод болгоод, жагсаалтад оруулж УИХ-аар батлуулах ёстой. Үүнийг би шаардана.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хөрөнгө оруулалтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2017
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2011