Байр суурь1 мин унших
М.Бадамсүрэн: Цалин нэмлээ ч инцляцад залгиулдаг. Монополыг хязгаарлах, үнийн өсөлтийг барих үүрэг бүхий байгууллагууд ажиллахгүй байна!
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2025.09.30/ хуралдаанаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Иргэдтэй байгуулсан гэрээ гэж хэлж болох цалин хөлсний асуудал дээр битгийг огцом шийдвэр гаргаарай. Монголын төр шүү дээ.
Монополын эсрэг газар, Хөрөнгө оруулалт худалдааны газар гэдэг 2 байгууллага юу хийдэг вэ?
Зэх зээлийн эдийн засагт хамгийн чухал 2 газар бол энэ 2 байгууллага. Хурал зөвлөгөөн хийсан байх, гадаад дотоод явсан байх. Эрх зүйн шинэчлэл, тодорхой ийм арга хэмжээ авч, үнийн өсөлтөөс сэргийлж, монополын эсрэг тэмцлээ, хөрөнгө оруулалтыг ингэж дэмжлээ гэдэг зүйлийг огт сонссонгүй.
Газрын асуудал хариуцсан байгууллагын хамгийн чухал үүрэг нь иргэдээ газартай, өмчтэй болгох ёстой. Тийм зорилтгүй.
Зах зээлийн эдийн засгийн онол нь хувийн өмчийг дэмжих, хамгаалах, монополыг хязгаарладаг. Тухайлбал, гурил болон бусад бараан дээр. Цалин нэмлээ ч инцляцад залгиулдаг.
Мөн томоохон бизнес эрхлэгчид, төрийн нөлөө бүхий этгээдүүд аль болох төрийн бизнест оролцохгүй байх энэ гурван ойлголт нь зах зээлийн эдийн засгийн тулгуур мөн.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


