Үйл явдал1 мин унших

Сонгинохайрхан дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Сонгинохайрхан дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн Олон улсын 35, Монгол улсын 33 дахь удаагийн Ахмадын баярыг тохиолдуулан "Бидний бахархалт ахмадууд" хүндэтгэлийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгч нараа төлөөлөн өчигдөр /2025.09.30/ хүндэтгэл үзүүллээ. 

Энэ үеэр дүүргийнхээ ахмадуудын сэтгэгдлийг нь сонссон юм.

Сонгинохайрхан дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Дүүргийн хэмжээнд 37.880 ахмад байдаг бөгөөд үүнээс зуугаас дээш настай 12, 90-99 настай 329, 80-89 настай-5000 гаруй ахмад настан байна.

Төлөөлөгч Ж.Сандагсүрэн тэрбээр "Хүүхэд, залуучуудын театрын гадна талбайд Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Толгойт, Өнөр бүсийн бүтээлч ахмадууд маань үзэсгэлэн худалдаа гаргасан байна. Уг арга хэмжээг зохион байгуулсан дүүргийн удирдлагууддаа талархал илэрхийлье.

Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж ирсэн буянт буурлууд та бүхэндээ Олон улсын Ахмадын баярын халуун мэндийг хүргэж, үр хүүхэд, төр түмэндээ өмөг түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье" гэв.

Сонгинохайрхан дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Сонгинохайрхан дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Сонгинохайрхан дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Сонгинохайрхан дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Сонгинохайрхан дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Сонгинохайрхан дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Сонгинохайрхан дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Сонгинохайрхан дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Ахмадын эрх ашигХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2012