Үйл явдал1 мин унших
Т.Мөнхсайхан: Эрхэм ахмад буурлууддаа эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье

Ахмадын эрх ашиг
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Өнөөдөр бид улс орныхоо хөгжлийн суурийг тавьж, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад буурлуудаа хүндэтгэн дурсах онцгой өдөр тохиож байна. Эх орныхоо төлөө хүчин зүтгэж, өнөөгийн амьдралын бат бөх үндэс суурийг тавьсан та бүхний гавьяа, үйлсийг үеийн үед бид мартахгүй.
Ахмад буурлууд та нарын мэдлэг, туршлага бол ирээдүйгээ гэрэлтүүлэх үнэт өв билээ. Залуу үе бид та бүхнээс үлгэрлэж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, ирээдүйд улам ихийг бүтээх учиртай.
Эрхэм ахмад буурлууддаа эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Ахмадын өдрийн баярын мэнд хүргэе!