Үйл явдал1 мин унших
Р.Сэддорж: Настан буурлуудтайгаа сайхан баярлалаа

Өмнөговь аймаг, Даланзадгад хот хоёр өдрийн туршид 10 багийн 2000-аад ахмад буурлуудаа ХЖТ-таа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн,сайхан баярлууллаа.


Аймгийнхаа ахмадын баярт оролцож, УИХ, ЗГ-ын үйл ажиллагааны талаар танилцуулж мэдээлэл өглөө. Энэ жилийн Ахмадын баяраар Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Монгол улсын гавьяат цолтон төрж баяр дээр нь баяр нэмсэн сайхан үйл явдал болсон юм.

Малын их эмч Л.Сайнхүү гуай МУ-ын Гавьяат Малын эмч цол хүртсэнийг гардуулан өглөө. Төрийн шагналаар зарим ахмадууд энгэрээ мялааж, урлагийн мастеруудын тоглолтыг хүлээн авч үзэн хоёр өдөр настан буурлуудынхаа баярт оролцож хөл хөөртэй сайхан мөчүүдийг хамтдаа өнгөрүүллээ. Буурлуудын маань буян заяа их байж үр хойч бидэндээ өмөг түшгээ хайрлан урт насалж удаан жаргаарай.
