Үйл явдал2 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал2 мин унших
Багш нарын баярын мэнд хүргэе!
Би анх 2005 онд МУИС-ийн Нийгмийн ажлын ангийг төгсөөд, Анагаахын Их Сургуульд цагийн багшаар ажиллаж эхэлсэн. Магистрын зэрэггүй байсан болохоор түр хугацаанд ажиллана гэж бодож байсан ч, эргээд харахад 20 жилийн турш энэ мэргэжилдээ үнэнчээр зүтгэжээ. Миний гар дамжсан шавь нар өнөөдөр мянга гаруй болж, тэднийхээ амжилт бүрийг бахархалтайгаар дурсаж сууна.
Багшийн өдөр тутмын ажил бол зөвхөн хичээл заах биш, хүүхэд бүрийн сэтгэлд хүрч, хүмүүжүүлж, амьдралынх нь асуудлыг сонсож, шийдэхэд тусалдаг ариун хөдөлмөр. Багш бол хоёр дахь эцэг эхийн дүр.
Монгол Ардын Намын 2024–2028 оны мөрийн хөтөлбөрт:
“1.3.22. Багшийн ажлын бодит үнэлэмжийг нэмэгдүүлж, мэргэжлийн нэр хүндийг өсгөхийн зэрэгцээ хариуцлага, ур чадварыг дээшлүүлнэ.” гэсэн зорилт туссан байгаа бөгөөд би энэ заалтыг бодит ажил хэрэг болгохын төлөө тууштай дуу хоолой болж ажиллах болно.
Багшийн хөдөлмөр — нийгмийн хөгжлийн суурь юм.
Багш нартаа, шавь нарынхаа амжилтаар бахархдаг хүн бүрт баярын мэнд хүргэе!