Үйл явдал2 мин унших

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Ал Горе ногоон эрчим хүчний сэдвээр сургалт явууллаа

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Ал Горе ногоон эрчим хүчний сэдвээр сургалт явууллаа

Шадар сайд Т.Доржханд АНУ-ын дэд ерөнхийлөгч асан, Climate Reality Project байгууллагын үүсгэн байгуулагч, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ал Гортой уулзав. 

Climate Reality Project нь 2025 оны 10 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ээлжит сургалтаа Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Шадар сайд Т.Доржханд Монгол Улс ирэх жил НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах болсон энэ түүхэн цаг үед уур амьсгалын өөрчлөлтийн талаарх чухал сургалтыг монголчуудад зориулан зохион байгуулсанд ноён Ал Горт талархлаа илэрхийлэв.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Ал Горе ногоон эрчим хүчний сэдвээр сургалт явууллаа

Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газар ногоон шилжилтийг хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Монгол улс нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй бөгөөд саяхан сэргээгдэх эрчим хүчний томоохон төлөөлөл болох Саудын Арабын Хант Улсын компани Монгол улсад хөрөнгө оруулах болсноо зарласан.

Дэлхий даяар хиймэл оюун ухааны хэрэглээ өсөхийн хэрээр цэвэр эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед Монгол улс өртөг багатай, цэвэр хүчний нөөц ихтэй. Тиймээс бид БНХАУ, БНСУ, болон Япон улсын гол удирдлагуудтай Азийн супер сүлжээ байгуулж, Монгол улсаас эдгээр улсуудад цэвэр эрчим хүч нийлүүлэх, экспортлох боломжийн талаар яриа хэлэлцээ хийж байна” гэв.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Ал Горе ногоон эрчим хүчний сэдвээр сургалт явууллаа

Өнгөрсөн 1 дүгээр сард Давосын эдийн засгийн форумын үеэр Шадар сайд Т.Доржхандтай уулзахдаа Монгол Улсад заавал ирж ногоон ажлын байр бэлдэх чиглэлээр хамтарч ажиллахаа илэрхийлж байсан энэ эрхэм яг л тохирсны дагуу залууст ирж сургалт зохион байгууллаа хэмээн сайд онцлов.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Ал Горе ногоон эрчим хүчний сэдвээр сургалт явууллаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023