#Коммент2 мин унших
Б.Цэнгэл: Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүрээнд бий болсон барилга, инженерийн байгууламж, дэд бүтцийн хөрөнгийг төрийн өмчид бүртгэж, ашиглалтыг хариуцна

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Тодруулбал төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд бий болсон барилга, инженерийн байгууламж, дэд бүтцийн хөрөнгийг төрийн өмчид бүртгэх, эзэмшил, ашиглалтыг хариуцаж тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байна.
Тухайлбал 2025 онд ашиглалтад орсон 95 айлын орон сууцны барилга, үйлчилгээний барилгуудыг төрийн өмчид бүртгэх болсон юм.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцаас танилцуулахад:
-Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлын тухайд 17.5 км хүнд даацын авто зам, 27 км төмөр зам, 18 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, үйлдвэрийн талбай тэгшлэх, хашаа барих ажлыг хийж дуусгаад, ашиглалтад авсан байна.
-Үйлдвэрийн ажилчдыг орон сууцжуулах “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ыг Сайншанд хотод бариж байгуулах ажил эрчимтэй явагдаж байна.
-41 агуулах сав, резервуарт 10.000 тн ган бүтэц шаардагдах бөгөөд энэ ондоо барилга угсралтын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэв.
-Мөн үйлдвэрийн талбайд суурилуулах 48 километр ил шугам хоолойн материал, 13 километр далд шугам хоолойн материалууд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралтын ажил ид өрнөж буйг онцлох нь зүйтэй юм.
-Монгол Улсын Засгийн газартай Стратегийн түншлэлийн хүрээнд хийгдэж буй уг бүтээн байгуулалтын Газрын тос дамжуулах хоолой барих ажлын Ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани ажлаа эрчимтэй явуулж, өнөөдрийн байдлаар 515 км хоолойг гагнан холбосон (97%), халаах, өргөх дэд станцуудын барилга угсралтын ажил 24%, ЦДАШ Барилга угсралтын ажил 98%, нийт гүйцэтгэл 88%-тай үргэлжилж байгаагаа онцлон дурдсан юм.
Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1,5 сая/тн тос боловруулах хүчин чадалтай байх бөгөөд Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна.

Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө гэж үзэж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд нийт 2800 орчим хүн, 206 тооны хүнд машин механизм ажиллаж буй.