Байр суурь2 мин унших
Б.Мөнхсоёл: Төсвөө оновчтой, үр өгөөжтэй зарцуулахын тулд шалгуур үзүүлэлтүүдээ ойлгомжтой тодорхой байлгая!
УИХ-ын чуулганы /2025.10.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Б.Заяабал гишүүний уншсан Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хурал дээр уг нь хэлсэн юм. Энэ протоколд ороогүй байна. Тэгэхээр давтаж дахиж хэлье гэж бодлоо. Багш, эмч нарын цалинг өсгөх тухай энэ асуудлыг олон жил ярьж ирсэн хүний хувьд Төсвийн байнгын хороон дээр цалинг өсгөх боломжтой гэдгээ хэлсэн. 10-15 хувьд хувиар багш нарын цалинг нэмэх нь гэж ойлгож байгаа . Үүнийг протоколд үлдээчихье гэж бодож байна. Лувсанжамц гишүүний ахалсан 185 дугаар захирамжаар үүссэн Үнэлгээ мониторингийн ажлын хэсэгт би орж ажиллаж байгаа гишүүдийн нэг. Үүнтэй холбогдуулаад төсөв боловсруулах үйл явцад саналаа өгсөн. Мөн дараагийн 3 дугаар хэлэлцүүлгээс өмнө өгөх тодорхой саналууд байгаа. Жишээлбэл Гэр бүл НХХЯ-нд зорилт шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох саналуудаа өгсөн.
ХХААЯ дээр бас өгсөн. Энэ асуудал яагаад дахин дахин янз бүрээр олон гишүүдээс хөндөгдөөд байгаа вэ гэхээр тодорхой болж өгөхгүйд л учир байгаа юм. Хэмжиж чадахгүй бол яаж дүгнэж чадах вэ. Өөрөөр хэлэх юм бол зорилгоо зөв тавихгүй болохоор, эргээд үнэлгээн дээр 3 янзын үнэлгээ гараад бид нар баахан маргалдсан. Ийм асуудал гаргахгүйн тулд төсвөө оновчтой, үр өгөөжтэй зарцуулахын тулд зорилт шалгуур үзүүлэлтүүдээ зорих гэж буй түвшнээ маш ойлгомжтой тодорхой байлгая. Жишээлбэл ЖДҮ-лэлийг дэмжих сангаас зээл авсан ААН-үүдийн үр дүнг тооцохдоо орлого юм уу, ашгийнх нь өсөлтийг оруулъя. Ингэхгүй бол өгөөж нь харагдахгүй байна. Газар тариалангийн асуудал дээр, өмнө үйлдвэрлэж байсан зорилтот хэмжээгээ бууруулчихсан үүнийг яагаад бууруулсан шалтгаан нь байхгүй байгаа юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
















