Байр суурь2 мин унших

Б.Мөнхсоёл: Үр дүнгүй төслүүдийг үргэлжлүүлдэггүй байя!

УИХ-ын чуулганы /2026.05.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: 

Бодит өсөлт 2027 онд 5,8% 28 онд 6%, 29 онд 6,3% гэсэн тооцоолол нь Дэлхийн банк, Олон улсын банк, Валютын сан, АХБ-ны таамаглалаас нэлээн дээгүүр таамагласан байна. Уул уурхайн экспортын нөхцөл байдал, дэлхийн зах зээлийн эрсдэлийг хэр тусгаж чадсан таамаглал вэ? Орлого бүрдэхгүй бол хэцүүддэгийг бүгд мэднэ. 2025 оны нийт экспортын орлогын 78,3%-ийг зэс нүүрс эзэлсэн. Тухайлбал зэс 37,7% нүүрс 40,6%. Уул уурхайн бүтээгдэхүүнүүдий үнэ унавал энэ таамаглал, 2027 оны бүх параметр нурах өндөр эрсдэл байна.

Б.Мөнхсоёл: Үр дүнгүй төслүүдийг үргэлжлүүлдэггүй байя!

2027 онд төсвийн тэнцлийг 1,7 их наяд төгрөг байхаар буюу ДНБ-ий 1,5%-тай тэнцэхүйц байдлаар төлөвлөж байгаа байна. Алдагдал буурч байгаа нь эерэг мэт боловч зөрөөг яаж санхүүжүүлэх вэ? ЗГ-ын өр 2027 онд 57,11 их наяд төгрөг буюу ДНБ-ий 50%-тай тэнцэхээр, 28-аас 29 онд мөн 50% болон 45 хувьд хадгалахаар тооцож орж иржээ. Өрийн дарамт өндөр байгаа нь тогтвортой байдалд асуудал үүсгэх үү?

Орлого, санхүүжилтийн тасалдалтын улмаас хэрэгжиж буй хөрөнгө оруулалт зогсох, он дамжих хөрөнгө оруулалт, барилгын объектын тоо нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар үүсэхээр байна. Өчигдөрхөн бид дуусаагүй барилгуудаа хэрхэн  шийдвэрлэж болох, төсвийн дарамтыг хэрхэн бууруулах саналуудаа тусгаад өргөн барьсан. Тэгэхээр энэ дүгнэлтийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гаргачихсан байна. Энэ нөлөөллийг төсвийн хүрээний мэдэгдэлд хэрхэн тусгасан бэ?

Нийгмийн халамжид 2,8 их наяд төгрөг тусгасан байна. Нэг талдаа зорилтот группээ дэмжээд нөгөө талдаа зах зээл, иргэдийн худалдан авалтыг дэмжиж хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Ялангуяа ХАА-н салбарт. Гэтэл үр дүн тодорхойгүй байна. Үр дүнг нь харгалзаж төсвийн хүрээний мэдэгдэл болон тухайж жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгадаг байя!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Төсвийн төсөөлөлХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025