Байр суурь2 мин унших

Б.Мөнхсоёл: Төсөвт багш, эмч нарын цалинг 15 хувиар нэмэх боломж бий тул дараагийн хэлэлцүүлгээр тусгаад ороод ирэх нь гэсэн хүлээлт үүслээ шүү!

УИХ-ын чуулганы /2025.10.09/-ний өдрийн чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

Б.Заяабал гишүүний уншсан Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хурал дээр хэлсэн боловч протоколд ороогүй байгаа тул дахин хэлье!

Багш, эмч нарын цалинг өсгөх тухай асуудлыг олон жил ярьсаар ирсэн хүний хувьд хэлэхэд тухайн Төсвийн байнгын хорооны хурал дээр цалинг өсгөх боломжтой гэдгээ хэлсэн. 10-15 хувиар багш нарын цалинг нэмэх нь гэж ойлгож байгаа шүү. 

Хоёрдугаарт, Г.Лувсанжамц гишүүний ахалсан, 185-р захирамжаар үүссэн үнэлгээ, мониторингийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа гишүүдийн нэг. Үүнтэй холбогдуулан төсөв боловсруулах явцад саналаа өгсөн. Гуравдугаар хэлэлцүүлгээс өмнө өгөх тодорхой саналууд бол ГБХНХЯ болон ХХААХҮ-ийн яамдад зорилт, шалгуур үзүүлэлтүүдээ тодорхой болгох саналуудыг өгсөн.

Энэ асуудлыг гишүүд яагаад янз бүрийн хэлбэрээр хөндөөд байгаа учир нь тодорхой болж өгөхгүйд байгаа юм.

Б.Мөнхсоёл: Төсөвт багш, эмч нарын цалинг 15 хувиар нэмэх боломж бий тул дараагийн хэлэлцүүлгээр тусгаад ороод ирэх нь гэсэн хүлээлт үүслээ шүү!
Зорилгоо зөв тавьж өгөхгүй бол үнэлгээ зөв гарахгүй. Нөгөө талдаа төсвөө зөв зохистой зарцуулахын тулд  зорилгоо, суурь түвшингөө, шалгуур үзүүлэлтүүдээ маш ойлгомжтой байлгая.

Тухайлбал, ЖДҮ-ийн сангаас ААН-үүдэд олгосон зээлийн үр дүнг тооцохдоо орлого юмуу ашгийн өсөлтийг оруулъя. Эс тэгвээс өгөөж нь харагдахгүй байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл дээр өмнө нь үйлдвэрлэж байсан зорилтот хэмжээ буюу зорилтот түвшингөө бууруулчихсан байгаа. Үүний шалтгаан байхгүй.

НДС-ийн хувьд иргэдийн нийгмийн даатгалын талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ гэхийн оронд нийгмийн даатгалд хамрагдсан иргэдийн тоог нэмэгдүүлнэ гэх мэтчилэн зөв хэмжих нь чухал.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Төсвийн төсөөлөлХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025