Байр суурь2 мин унших

Б.Мөнхсоёл: Гишүүд төсвийн зардлыг дураарай нэмж болохгүй, нэмсэн тохиолдолд эх үүсвэрийг нь заавал зааж өгөх хуультай

УИХ-ын Эдийн засаг, Төрийн байгуулалтын байнгын хорооны /2025.11.11/-ний өдрийн хамтарсан хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан дүрмүүдийн 2-ыг нь зөрчсөн тул буцаж орж ирсэн. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр тухайн байнгын хороод дээр ч бай, чуулган дээр ч бай, гишүүд дураараа зардлыг нэмж болохгүй гэдгийг сануулж байна. Төсөв буцаагдлаа, төсвийн ажлын хэсэг үүслээ гэхэд төсвийг нэмэгдүүлсэн тохиолдолд ямагт тухайн зардлын эх үүсвэрийг нь гаргаж ирдэг гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй байна.

Чуулган дээр гишүүдийн хэлж буй үг, байр байдлыг харахад зарим нөхөд үүнийг анзаарахгүйгээр хууль зөрчих байдал руу  орчих гээд байна. Тэгэхээр хуулийн хугацаандаа төсөв хэлэлцэгдэх нь эргэлзээтэй. Сангийн яамнаас 100 хувь шийдэхгүй ч гэсэн оруулж базаж ирсэн үү эсэх. Хамгийн сүүлд хуульд орж ирсэн шинэ зүйл нь их хурал дээр төсвийн хязгаараас давсан байх ёсгүй гэсэн заалт.

Мөн Төсвийн тогтвортой байдлын хуулийн дүрмүүд бий. 2-ыг нь зөрчиж байна гэдэг дараа дараагийн удаа санууштай явдал болсон шүү. Тоо гэж заримдаа хэлдэг. Тоог тоонд хувааж харьцаануудыг гаргаж ирж байгаа шүү дээ.

Тухайлбал, алдагдал 2 хувиас илүүгүй байх гэх мэт. Тиймээс тоондоо л дүйцүүлэхийн тулд ДНБ-ий хэмжээг өсгөх гэдэг юмуу архиметик тооцооллыг ерөөсөө хийж болохгүй. Үүний цаана эдийн засаг явж буй. ЭЗ-т оролцож буй ААН-үүд, иргэдийн аж амьдрал, үйл ажиллагаа явж байгаа гэдгийг гишүүд бид ухамсарлах ёстой.

Эх сурвалж:

Vip76.mn

Төсвийн төсөөлөлХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025