Үйл явдал1 мин унших

АН Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэж үзлээ

АН Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэж үзлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2025.10.13/ хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын нууцаас гаргаж, ил болгосон 36 оффтейк гэрээний талаарх мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. 

Мөн сүүлийн өдрүүдэд улс төрд үүсэж буй нөхцөл байдалтай холбогдуулан, АН-ын бүлгийн гишүүд гурван асуудалд байр сууриа нэгтгэлээ.

  1. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэдэг дээр санал нэгдлээ.

  2. Дээрх хоёр асуудал дээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн байр суурь ямар байгааг хэлэлцэх үеэр мэдээлэхээр тогтсон.

  3. Тухайн асуудлуудыг УИХ-аар хэлэлцэх үед цөөнхийн бүлгээс томилогдсон УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ахалж, хуралдуулах ёстой гэсэн байр сууринд хүрлээ.

Эх сурвалж:

АН-ын бүлэг

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009