Үйл явдал1 мин унших
Инженер бэлтгэх сургалтын орчныг сайжруулах төсөл хэрэгжинэ

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Япон загварын инженер, технологийн дээд боловсролоор дамжуулан инженер бэлтгэх орчныг сайжруулах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн солилцлох ноот бичиг болон хэлэлцээний тэмдэглэлд өчигдөр /2025.10.08/ гарын үсэг зурлаа.
Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-ын 1,869.0 сая иенийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих энэ төслийн хүрээнд Улаанбаатар хот дахь 3 Коосэн сургуулийн дундын дадлагын байр барих, сургалтын болон лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх, багш, ажилтнуудыг чадавхжуулах сургалт хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

