Онцлох мэдээ1 мин унших
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээ албан ёсоор эхэллээ

Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
Оюу толгойгоос хүртэх ашгийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулагч талтай хийж буй уулзалт хэлэлцээ /2025.10.31/ амжилттай эхэллээ.
Хэлэлцээрийн эхний өдөр /2025.10.30/ хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит 7 жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлж үр дүнд хүргэхээр тохиролцлоо.

Хэлэлцээгээр:
Оюу Толгойгоос хүртэж буй Монголын талын өгөөжийг 50 дээш хувьд хүргэх,
Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг бууруулах,
Зээлийн хүүгийн асуудлыг 7 жилд нэг удаа хөнддөг байдлыг наашлуулах,
Хүүгээс хүү тооцдог байдлыг эргэн харах зэрэг гол асуудалд харилцан санал солилцов.

“Рио Тинто”- гоос шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд ирсэн учраас богино хугацаанд харилцан ойлголцож бодит шийдвэрт хүрнэ гэдэгт итгэж байна.
Монгол Улсын төсөв, санхүүгийн сахилга бат, эдийн засгийн өсөлт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үнэлдэг зээлжих зэрэглэл тогтвортой сайжирч буй учраас зээлийн хүүг бууруулах боломж өндөр байна.




Эх сурвалж:
Сангийн яам