Онцлох мэдээ1 мин унших
Европын хөрөнгө оруулалтын банк 1 тэрбум еврогийн санхүүжилтийг Монголын Эрчим хүчний салбарт олгохоор шийдвэрлэлээ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Онцлох мэдээ1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Тус форумд Монгол Улсын бодлого тодорхойлогч байгууллагын төлөөллүүд, хувийн хэвшлүүд болон Европын Холбооны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нийлсэн 700 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.
Европын Холбоо болон Монгол Улсын бизнес эрхлэгчдэд илүү таатай хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх, ирээдүйн хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг өргөжүүлэх боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна. Тус форум нь монголын бизнес эрхлэгчдийн хувьд шинэ зах зээлд гарахад туслах, олон улсын бизнесийн боломжуудыг нээсэн чухал алхам боллоо.
Ингээд нийт 8.0 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт ирэх 5 жил Эрчим хүчний салбарт хийгдэнэ.
Үр дүнд нь:
Эрчим хүчний хувьд Монгол улс бие даана
Шууд болон шууд бусаар 10000 ногоон ажлын байр бий болно
Уул уурхай, барилга орон сууц, цахилгаан төмөр зам зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэх суурь бүрдэх юм.