Үйл явдал1 мин унших
Монгол-Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн форумд оролцлоо

Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн Гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэн /2025.10.15/Монгол-Энэтхэгийн бизнес форумд оролцон, Хөдөө аж ахуй, ачаа тээвэр, уул уурхай, хүнсний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНЭУ-д хийж буй төрийн өндөр дээд хэмжээний айлчлалд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважаваар ахлуулсан 60 гаруй бизнес эрхлэгчид дагалдан явж буй бөгөөд өнөөдөр 2025 оны 10 сарын 15-ны өдөр Энэтхэг-Монголын бизнес форумыг Шинэ Дели хотноо зохион байгуулсан билээ.
Энэтхэгийн олон компанитай үр дүнтэй уулзалт хийлээ. Мөн форумд оролцож байгаа Монгол Улсын бизнес эрхлэгчидтэйгээ санал солилцож, сэтгэгдлийг нь сонсож явлаа. Мөн Азийн хамгийн том Төмөр зам, төмөр замын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн үзэж байна. Маш үр дүнтэй форум, аялал болж байгааг Ж.Сандагсүрэн захирал онцлов.
Энэтхэг Улсаас Хөнгөн Аж үйлдвэрийн парк хөгжүүлэх туршлага судалж парк хөгжүүлэлт дээрээ хэрэгжүүлэхээр зорьж буй юм.
Арга хэмжээний үеэр МҮХАҮТ болон Энэтхэгийн Аж Үйлдвэрийн Холбоо хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж, хоёр орны бизнесийн харилцааг өргөжүүлэх шинэ алхам тавилаа. Форумын хүрээнд Монгол, Энэтхэгийн талууд эдийн засаг, уул уурхай, тээвэр ложистик, эрчим хүч, эмийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар илтгэл тавьж, санал солилцсон юм.
Эх сурвалж:
Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба
