Үйл явдал1 мин унших
Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагааны ерөнхий газрын төлөөлөгчтэй уулзлаа
Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагааны ерөнхий газар (DG INTPA)-ын Бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Тилиа Герэн-Кальметтестэй /2026.06.26/ уулзлаа.
Уулзалтаар Монгол–Европын Холбооны Ойн түншлэлийн хүрээнд хамгаалагдсан, нөхөн сэргээгдсэн болон тогтвортой менежментэд хамрагдсан ойн талбайг нэмэгдүүлэх, ойн салбарын тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, байгалийн ойн доройтол, хомсдлыг бууруулах, тогтвортой ойн менежмент, модны бүтээгдэхүүний худалдаа, ногоон хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.
Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн тооллого, бүртгэл, мониторингийн мэдээллийн нэгдсэн дижитал платформыг хамтран хөгжүүлэх, олон нийтэд чиглэсэн хамтарсан арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

