Үйл явдал2 мин унших

“Монгол цэрэг-2025” практик буудлагын спортын тэмцээн боллоо

“Монгол цэрэг-2025” практик буудлагын спортын тэмцээн боллоо
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг-2025” практик буудлагын спортын уламжлалт тэмцээн 10 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд амжилттай болж аваргуудаа тодрууллаа. 

Сүүлийн 15 жилийн хугацаанд ийм өргөн цар хүрээтэй, сайн нөлөөллийг үзүүлэн системийг өөрчлөн сайжруулахын зэрэгцээ цаг үеийн байдлаас үл хамааран тогтмол дэмжиж бүх зардлыг дангаар хариуцан тусалж өнөөг хүрсэн нэг ч байгууллага , хувь хүн үгүй бөгөөд үүнийг иргэний үүрэг хэмээн манлайлж ирсэн эрхэм хүмүүн Ж.Энхбаяр түүний гэр бүлд нийт буудагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье хэмээн Монголын практик буудлагын холбооноос онцлов.

“Монгол цэрэг-2025” практик буудлагын спортын тэмцээн боллоо

Тэмцээн Зэвсэгт хүчний 084 дүгээр анги болон  хамтран зохион байгуулав. Энэ удаагийн тэмцээнд нийт 210 гаруй тамирчин хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тамирчид эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр ангилалд долоон төрлөөр шилдгүүдээ тодрууллаа.

Уг спортоор хичээллэснээр түргэн сэтгэх чадвар, оновчтой шийдвэр гаргах дадал, хяналт, нарийвчлал, тэсвэр хатуужил зэрэг аюулгүй байдлын чухал чанаруудыг хөгжүүлж чаддагаараа онцлог билээ.

“Монгол цэрэг-2025” практик буудлагын спортын тэмцээн боллоо

ПМ төрөлд хувийн амжилтаар:

  1.  Б.Жанчив
  2. Д.Соёлчхүү
  3. Ц.Түмэнжаргал,

Багийн дүнгээр:

  1. "Falcons-PM" баг
  2. "Forensic" баг
  3. "Хишигтэн I" баг,

АКМ төрөлд хувийн дүнгээр:

  1. Г.Бямбажаргал
  2. Т.Жангарбаатар
  3. В.Нарангэрэл,

Багийн дүнгээр:

  1. "BPSF" баг
  2. "SFIT" баг
  3. "Мэргэн" баг,

Шөнийн харааны хэрэгсэлтэй "Ууль" тусгай тэмцээнд хувийн дүнгээр:

  1. Б. Мөнхням
  2. О.Билэгт
  3. О.Энхболд,

Багийн дүнгээр:

  1. "BPSF" баг
  2. "SFIT" баг
  3. "Шобэг" баг,

Гар бууны төрөлд эмэгтэйчүүдийн ангилалд:

  1.  А.Цовоо ОУХМ
  2. Я.Есмаа ОУХМ
  3. Б.Мөнгөнхэрлэн,

Нэгдсэн дүнгээр хувийн амжилтаар:

  1. Э.Оюут СМ
  2. Н.Амир ОУХМ
  3. М.Энхбаяр СМ,

Багийн дүнгээр:

  1. "Team Nine" баг
  2. "GEACD" баг
  3. "Falcons-T" баг

Стандарт карабины төрөлд хувийн дүнгээр:

  1. О.Энхболд СМ
  2. Б.Мөнхням
  3. Ц.Адилтулга СМ,

Багийн дүнгээр:

  1. "SFIT" баг
  2. "BPSF" баг
  3. "Эрч" баг,

Опен карабины төрөлд эмэгтэйчүүдийн ангилалд хувийн дүнгээр:

  1. Б.Бадамханд
  2. Б.Уранбаяр СДМ
  3. Т.Цэрэннадмид СМ,

Эмэгтэйчүүдийн ангилалд багийн дүнгээр:

  1. "Хорчи" баг
  2. "NEMA" баг
  3. "SFIT-2" баг,

Нэгдсэн дүнгээр хувийн амжилтаар:

  1. Г.Бадамсүрэн СМ
  2. Б.Соронзонболд СМ
  3. Н.Ариг ОУХМ,

Багийн дүнгээр:

  1. "LRS" баг
  2. "Зэлмэ" баг
  3. "GEACD" баг,

Гар бууны сумтай карабины төрөлд хувийн дүнгээр:

  1. М.Батмөнх СМ
  2. Н.Гантулга СМ
  3. Д.Мөнх-Алдар СДМ,

Багийн дүнгээр:

  1. "Хэвтүүл" баг
  2. Аврагч" баг
  3. "NEST" баг тус тус тэргүүлэв. 

Тэмцээний төгсгөлд болсон шилдэг тамирчдын дундах халз буудлагын уралдаанд:

Ц.Түмэнжаргал - ПМ

Р.Лувсанням - АКМ

Я.Есмаа - Гар бууны эмэгтэй

Г.Баярмагнай - Гар буу нийт

П.Эрдэнэбилэг - Стандарт карабин

Н.Одгэрэл - Опен карабин эмэгтэй

С.Ганбаатар - Опен карабин нийт

Б.Хүслэн - ГСК нар тус тус шалгарлаа.

“Монгол цэрэг-2025” практик буудлагын спортын тэмцээн боллоо
“Монгол цэрэг-2025” практик буудлагын спортын тэмцээн боллоо
“Монгол цэрэг-2025” практик буудлагын спортын тэмцээн боллоо

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Спортыг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2018
  3. 2009

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2012
  4. 2009