Үйл явдал1 мин унших

Х.Нямбаатар: Хот баяндаа биш, эрх зүйн орчноо шинэчилж, ажил хийх боломжоо л нэмэгдүүлсэн

Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг ямар хөрөнгө оруулалтаар хийж буй, ямар эх үүсвэрээр санхүүждэг гэх маргаан дагуулсан асуултад дараах хариултыг өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хот 20 гаруй том төсөл хэрэгжүүлэхээс одоогийн байдлаар 19 төслийн тендерийг зарласан болон гэрээг байгуулсан, ажлыг эхлүүлээд явж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд олон улсад бонд нэртэй их хэмжээний өр тавьж байна.

Хот баян байна зэргээр яриад байна. Тийм зүйл огт байхгүй. Хуулийн боломж, төр хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоод бонд, хөрөнгийн зах зээл, өмч хувьчлал зэрэг санхүүгийн бүхий л төлбөр хэрэгслүүдийг ашиглаж эдгээр төслүүдийг хэрэгжүүлж байгааг хэлье. Хот удирдаж байсан өмнөх хүмүүст ч гэсэн энэ боломжууд нээлттэй байсан. Бид зөвхөн эрх зүйн орчноо л шинэчилж, ажил хийх боломжоо нэмэгдүүлсэн” гэв.

24 мега төсөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025