Байр суурь2 мин унших

А.Ариунзаяа: Залуу гишүүд айх айдасгүй, барьцаалагдах барьцаагүй байгаа учраас үнэнийг хэлээд зарчмын талд хүчтэй дуугарч байгаа!

УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Өчигдөр орой буюу /2025,10,23/-ны 8 цаг 24 минутад даргын дэргэдэх зөвлөлийн дундын цахим групп дээр ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар сайдын асуудлыг оруулж ирье ээ гэдэг ийм саналыг тавьсан. 5 хүн дэмжсэн 16 гишүүнээс бусад нь дэмжээгүй. Тэгээд энэ асуудлыг Цэцийн асуудал орж иртэл хойшлуулъя  гэдэг ийм даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэр гарсан. За өнөө өглөө Б.Пүрэвдорж дарга  Дэгийн хуулийг 6.9 6.10-ыг зөрчин байж энэ асуудлыг оруулж ирлээ. Та эдгээр Дэгийн хуулийн заалтуудыг зөрчсөн. Өчигдөр 17 цагаас өмнө О.Цогтгэрэл дарга бичгээр саналаа өгөөгүй л бол бичгээр өгсөн саналыг нь та уншиж танилцуулаагүй л бол энэ асуудал орж ирсэн нь өөрөө УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчсөн гэдгийг протоколд тэмдэглэн үлдээмээр байна. Бид зарчим, хуулийг л ярьж байгаа. Г.Занданшатар Ерөнхий сайдад ҮХЦ-ийн шийдвэр таны талд гарсан бол ойлгомжтой. Үүнийг УИХ авч хэлэлцэхгүй, эцсийн шийдвэр гэдгийг бүгд ойлгоод байгаа. Гагцхүү 95 дугаар тогтоолыг яг хүчингүй болгож байгаа тэр процесс нь УИХ-ын тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай гэсэн тамга тэмдэгтэй гарын үсэгтэй УИХ-ын тогтоол байх ёсгүй юу гэдгийг л асуугаад байгаа юм. Ингэж байж сая таны 95 дугаар тогтоол хүчингүй болж. Та Ерөнхий сайдаар үүрэг гүйцэтгэгч биш үндсэн одоо Ерөнхий сайд гэдэг легитим чанар чинь  босож ирнэ.  Магадгүй та намайг чи хууль тайлбарлах хүн биш  гэж дахиж бөөрөлхөх байх. Би зөвхөн үүнийг л хүссэн. ҮХЦ-ийн шийдвэрийг огт үгүйсгээгүй. Гагцхүү 95-р тогтоол хүчингүй болох ёстой юм. Үүнийг хүчингүй болгочхоод Д.Энхбаяр гишүүн нүүр бардам орж ир.

А.Ариунзаяа: Залуу гишүүд айх айдасгүй, барьцаалагдах барьцаагүй байгаа учраас үнэнийг хэлээд зарчмын талд хүчтэй дуугарч байгаа!

Гэвч хүч түрээд  энэ асуудлыг оруулаад явлаа. Бид ямар нэгэн санал хураалт хийхгүй танилцуулагдаад л дуусчихна. Б.Энхбаяр гишүүн та . иргэний хэрэг үүсгэсэн зарга дээрээ одоо очсон уу, хүлээж авсан уу? Ер нь бол процесс яаж эхэлсэн юу болж байгаа вэ гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Магадгүй та бүхэн  залуу гишүүд, эмэгтэйчүүд  их дайрч байна л гэж хараад байх шиг байна. Үлгэрт "хаан шалдан байна" гэдгийг нэг залуухан жоохон хөвгүүн хэлдэг. Тэр хүү яагаад үүнийг хэлдэг вэ айх,  айдас байхгүй, үр дагаврыг нь мэдэхгүй үнэнийг л хэлж байгаа юм.  Биднийг ч гэсэн чамайг байхгүй болгоно гэж өнөөдөр хүртэл заналхийлж байна. Магадгүй бид нар айх айдасгүй, эс үгүй бол барьцаалагдах барьцаагүй байгаа учраас үнэнийг хэлээд зарчмын талд нэлээд хүчтэй дуугарч байгаа байх. Юу болж байгааг хэзээ нэгэн цагт хүмүүс ойлгох байх л гэж бодож байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009