Байр суурь1 мин унших

А.Ариунзаяа: Засгийн газар төсвийн тодотгол дээрээ эртнээс ажиллах нь зүйтэй!

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2025.11.12-ний өдрийн хуралдаанаар Засгын газрын гишүүнийг томилор асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Б.Пүрэвдорж гишүүний сая уншсан өргөдөлтэй холбоотойгоор Баттөмөрийн Энхбаяр гэдэг сайд Тусгай хяналтын дэд хорооны даргаа хэвээрээ хийж байгаа. Энэ ажлаа өгөөгүй байгаа хууль зөрчиж байгаа гэдгийг дурдмаар байна. Хууль зөрчсөн гэснээс Хассуурийн Ганхуяг төсвийг базахдаа зөвхөн "лааз" гэхээсээ илүүтэй маш олон хуулиудыг зөрчсөн байгаа шүү. Тухайлбал, Төсвийн тухай хууль, төрийн албаны тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Төрийн хөгжлийн бодлогын тухай хууль гэх мэт маш олон хуулиудыг зөрчсөн төсөв батлагдлаа. Сайдаар ажиллахдаа 1 дүгээрт хууль тогтоомжоо маш сайн мөрддөг байгаасай. Сая баталж байгаа төсвийн бүхий л алдаа оноо ЗГ дээр ирнэ. Багш эмч нарынхаа цалин хөлсийг нэмэгдүүллээ гэсэн амлалт өгч байгаа боловчиг төсөв нь бүрэн бүтэн суугаагүй. Тэгэхээр төсвийн тодотгол орж ирж таарна. Маш их зураг төсөв, эдийн засгийн үндэслэл тооцоололгүй хууль зөрчсөн хөрөнгө оруулалтад тавигдсан. 5 сарын 1-нээс өмнө татагдахаар байгааг анхаарч ЗГ одооноос эхлээд төсвийн тодотгол дээрээ ажиллах нь зүйтэй. Төсөв дээр хориг орж ирдэггүй л юм бол төсвийн тодотгол гарцаагүй орж ирэх учиртай. Хассуурийн Ганхуяг маш үнэтэй, их үнэ цэнээр сайдын суудал дээр ирж байна. Амжилт хүсье.

Эх сурвалж:

Vip76.mn

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009