Байр суурь2 мин унших

А.Ариунзаяа: Монголбанкны Ерөнхийлөгч муухай ааштай, тухайн байгууллагынхаа эрх ашгийг л бодож ажиллах ёстой

УИХ-ын чуулганы /2025.12.18/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Томилогдсон ажилдаа эзэн байж, менежерийнхээ түвшинд баг хамт олноо, байгууллагынхаа соёл ч тэр зөвхөн эдийн засаг гэлтгүй, инженер техникийн сэтгэлгээ ч сайтай учраас тухайн байгууллагын үйл ажиллагааг  жигдрүүлдэг учраас итгэлийг хүлээж байгаа болов уу гэж бодож байна. Томилогдоно, томилогдсоныхоо маргааш аашаа өөрчлөөрэй. Намс, намс дуугараад сайхан ажиллаад байвал бүтэхгүй шүү дээ Наранцогт дарга аа.

Монголбанкны ерөнхийлөгч  муухай ааштай, тухайн байгууллагынхаа эрх ашгийг л боддог байж  сая төсвийн болон мөнгөний бодлого  тусдаа байж чадна. Өмнө нь байсан Н.Баярсайхан Ерөнхийлөгч  сайн Ерөнхийлөгч байсан юм шүү.  Тухайн үед Хүрэлбаатар сайд ч гэсэн бас ааштай сайд учраас тэр 2-ын  төсөв мөнгөний бодлого салж чадаж байсан. Өнөөдөр энэ байдал дээр итгэлтэй байдаггүй. Ийм учраас мөнгөний бодлогоо, төсвийн бодлогоос ялгамжтай авч яваарай. Н.Учрал дарга ч гэсэн хэлээд байгаа. Үгүй гэж хэлдэг,  хаалгаа савж чаддаг ийм л төрийн түшээ, төрийн албан хаагчид хэрэгтэй.  Бид нар попролтоос ангид байх ёстой.

Гэхдээ хяслантай ч юм уу,  тоглоомтой ч юм уу. Таныг Сангийн яамны ТНБД байхад тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарч байсныг та санаж байна уу? Өнөөдөр таны очих гэж байгаа Монголбанкны өрийн дийлэнх хэсэг нь яг энэ Салхитын мөнгөний ордтой холбоотой зээл.  Тэтгэврийн зээлийг тэглэсэн явдал болбол өөрөө эдийн засгийн алуур шийдвэр байсан. Энд би ахмадуудыг бодох ёсгүй гэдэг үгийг огт хэлээгүй. Байгалийн баялгийг иргэддээ тэгш хүртээх ёстой зөв. Байгалийн баялгийн сангаараа дамжуулаад адил тэгш хүртээх ёстой болохоос биш хэн нэгэн давуу байдал үүсгэж, ялгавартай хүртээж огт болохгүй. Үүн дээр би таны бодлогыг асуух гэсэн юм. Тэтгэвэр төсвөөс хамааралтай юм уу, эс үгүй бол нийгмийн даатгалын сангийн бие даасан байдалтай хамааралтай юм уу.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009