Байр суурь2 мин унших

А.Ариунзаяа: ЗГ, УИХ , төрийн аливаа байгууллага бүгд жендерийн хуулиа мөрддөг баймаар байна

УИХ-ын чуулганы /2025.11.28/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилох асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: 

Танд баяр хүргэе. Өөрийнхөө хүсэл зорилго, карьерынхаа хүсэлтээр наашаа ирсэн гэхээсээ илүүтэй УИХ-ын удирдлага удирдлагын баг санал тавьж "туршлагатай хүн байна аа туслаач ээ" гэдэг санал тавьсан болов уу гэж бодож байна. Миний хувьд 2020-2024 Статистикийн хорооны даргаар буюу УИХ-ын харьяа байгууллагыг удирдаж ажилласан. Энэ хугацаанд н.Өлзийсайхан даргатай ЕНБД байхад нь гар нийлж сайхан ажилласан. Эмэгтэй дарга орж ирж байгаад баяртай байна. ЗГ ч тэр, УИХ ч тэр, ер нь төрийн аливаа байгууллага бүгд л энэ жендерийн хуулиа мөрддөг баймаар байна. Аливаа томилогддог албан тушаалууд дээрээ жендерийн квотыг маш сайтар хангаж байж төр өөрөө хуулиа биелүүлж байж сая бусдаас хууль биелүүлэхийг шаардана. 95 дугаар тогтоолтой холбоотойгоор УИХ-ын 95 дугаар тогтоолыг хүчингүй болгох процесс ердөөсөө хийгдээгүй гацаанд орсон байгаа. Даргын дэргэдэх зөвлөл дээр хэрхэн яаж хүчингүй болгох вэ гэдэг дээр дарга нар маргалдаад ямар ч шийдвэр гаргаагүй. Н.Учрал дарга аа 95 дугаар тогтоолыг яах ёстой юм бэ гэдэг ийм том асуултын тэмдэг цэцийн дүгнэлттэй холбоотой 8 дугаар дүгнэлттэй холбоотой гарсан. Үндсэн хуулийн 66.2 66.4 5 хоорондоо маргаантай байгаад байгаа. УИХ цэцийн дүгнэлтийг уг нь болбол авч хэлэлцэх ёстой. Дүгнэлт гаргасан мөртөө хэлэлцэхгүй ээ гээд заачихсан. Тэгээд Үндсэн хуулиа дагах юм уу Цэцийн шийдвэрийг дагах юм уу, УИХ-ыг эвгүй байдалд оруулсан дүгнэлт гаргачихсан байгаа. Тэгэхээр үүнийг хэрхэх вэ гэдгийг магадгүй тус цэцийн шийдвэрийг гаргахад гар бие оролцсон н.Өлзийсайхан гарц гаргалгааг нь олж магадгүй юм.  Өнөөдрийн даргын дэргэдэх зөвлөл хуралдах бол энэ тал дээр дорвитой шийдвэр гаргах ёстой.

А.Ариунзаяа: ЗГ, УИХ , төрийн аливаа байгууллага бүгд жендерийн хуулиа мөрддөг баймаар байна

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009