Байр суурь2 мин унших

С.Эрдэнэболд: Төрийн өндөр албан тушаалтны "Халдашгүй дархан байдал" гэдэг нь тансаглах, эрх дарх эдлэхтэй холбоотой асуудал биш

УИХ-ын гишүүний /2025.10.24./-ний хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын гаргасан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналын хэлэлцүүлгийг  хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Зарчмын хувьд олон улсын жишгээрээ парламентат ёсны дархлаа бол парламентын гишүүний бүрэн эрхийн асуудал байдаг. Парламентын гишүүний бүрэн эрхийн асуудалтай холбоотой Английн парламентын сонгодог жишээ байдаг л даа. Хаан төсвийг хэтрүүлж хэрэглээд байна, өөртөө хэт тансаглаад байна гээд тодорхой парламентын гишүүдэд санал гаргасан. Миний эрх хэмжээг хязгаарладаг хэн бэ гээд Хаан тэдгээр парламентын гишүүдийг хариуцлага тооцохоор ордонд ирэхэд парламент нь парламентын гишүүдээ хамгаалаад зугтаалгаад үлдэж байсан 4500 жилийн өмнөх кэйс байдаг. Энэ үеэс эхлээд парламентын гишүүний халдашгүй байдал, дархлааны асуудал орж ирсэн байдаг.

Хуучин 76 гишүүн байхад байж болох хамгийн хэцүү үгнүүд дээр 76 гишүүнийг шүүмжилдэг байсан. Одоо 126 гишүүн гэнгүүт мөн ялгаа байхгүй. Ер нь энэ 126 чинь бол бүтэхгүй юм байна гэсэн. Нэг талаас хэвлэл мэдээллийн Пи-Ар, нөгөө талаас төрийн арчаагүй байдал нь тийм шүүмжлэл рүү дагуулаад оччихдог. Гэтэл Их хурлын гишүүн, төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүсийн энэ халдашгүй байдал гэдэг бол зөвхөн тансаглах, илүү эрх дарх эдлэхтэй холбоотой зүйл биш. Харин парламентат, ёсны, төлөвшил, парламентын аюулгүй байдал, дээрээс нь хууль засаглах цаашлаад Үндсэн хуульт ёсны төрийн байгуулалттай шууд утгаараа холбоотой байдаг. Тэгэхээр энэ асуудлыг ярихаар иргэдийн дунд асар их шүүмжлэл байгаа.

Тэгэхээр би санаачлагчдаас асуух гэж байгаа юм. Ерөөсөө л өөрсдийнхөө эрх дархыг хадгалах гээд байгаа юм байна. Хамгаалах гээд байгаа юм байна. Өөрсдийгөө л эрх мэдлээр хуяглах гээд байгаа юм байна. Эцсийн эцэст энэ ач холбогдол багатай зүйл юм аа гэсэн үндэслэлүүдийг хэлдэг. Нэг талдаа үнэн боловч нөгөө талдаа энэ парламентын гишүүд маань тодорхой явцуу ашиг сонирхолд хөтлөгдөх, олон нийтийн сэтгэл зүйд тохирох популизм хийх, Пи-Ар суурьтай улс төрийн нүүдэл хийх, судалгаа бодлогод захирагдахгүй байх, судалгаа бодлогыг үндэслэхгүй байх гэсэн ийм хам шинж өвчин шиг юмнууд гарчхаад байгаа юм аа. Ер нь бол Орос, БНХАУ гэсэн 2 улсын дунд цөөн хүн амтай эдийн засгийн хувьд бас сорилт бэрхшээлтэй гадаад эдийн засгийн хараат байдалтай ийм орны хувьд бол энэ парламентын засаглалаа бэхжүүлэхэд энэ хуулийн үзэл санаа ямар ач холбогдолтой гэдэг талаас нь хууль санаачилгыг тодруулна уу гэж хүсэж байна.

Түүний асуултад Д.Цогтбаатар хариуллаа.

Эх сурвалж:

Vip76.mn

Холбоотой мэдээ

  1. 2026