1 мин унших
2026 ОНД АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦОГЦООР НЬ САЙЖРУУЛАХ ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын асуудал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжил, шинэчлэл – 25 жил” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Улс орны эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний гол зохицуулагч нь анхан шатны эрүүл мэндийн байгууллага, тэнд ажиллаж буй эмч, сувилагч нар байдаг. Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогодоо Монгол хүний эрүүл мэнд, нийгмийн хөгжлийг дээшлүүлэхэд бага наснаас нь амьдралын зөв хэв маягт дадуулах, идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх, боловсрол, амьдралын чанарыг сайжруулснаар дундаж наслалтыг 2030 онд 78, 2050 онд 82-т хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Монгол хүний дундаж наслалтыг уртасгах зорилтыг хэрэгжүүлэхэд Та бүхний идэвхи оролцоо чухал байх болно" хэмээв.

Сэтгүүлч Ц.Соёлмаа


