Үйл явдал1 мин унших

Монголын ард түмний хүсэл мөрөөдөл, тэмцэл зүтгэл 1961 оны энэ өдөр биеллээ олсон түүхтэй

Монголын ард түмний хүсэл мөрөөдөл, тэмцэл зүтгэл 1961 оны энэ өдөр биеллээ олсон түүхтэй

Монголчууд ХХ зуунд хоёр удаа улс үндэстнээрээ ихээхэн баярласан гэдэг. Энэ хоёрын нэг нь 1961 оны 10 дугаар сарын 27-нд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн, нөгөө нь 1981 оны 3 дугаар сарын 22-нд монгол хүн сансарт ниссэн үйл явдал байлаа.

Монгол улс НҮБ-д элсэхийн тулд ихээхэн саад бэрхшээл, амаргүй замыг туулсан бөгөөд 1946 оноос эхлэн нийт 5 удаа өргөдөл гаргаж, Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар 13 удаа хэлэлцүүлэгт орсон юм. БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд маршал Х.Чойбалсан 1946, 1948 онд, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1955, 1956 онд, ГЯЯ-ны сайд С.Аварзэд 1957 онд НҮБ-д элсэн орох өргөдлөө сэргээн өгч байв.

Эцэст нь 1961 оны 10-р сарын 25-нд Аюулгүйн Зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжиж, НҮБ-ын гишүүн болгохыг дэмжсэн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейд өгснөөр 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон юм. Ийнхүү үе үеийн төрийн зүтгэлтэн, эх орончид, дипломатчид, Монголын ард түмний хүсэл мөрөөдөл, тэмцэл зүтгэл 1961 оны энэ өдөр биеллээ олсон түүхтэй.

Түүх, уламжлалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009