Үйл явдал1 мин унших
Монгол түмэн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье!

1911 оны энэ өдөр 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон, Монгол Улс тусгаар тогтносноо зарлан тунхаглаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гаргасан билээ.
Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлт, 1921 оны Ардын хувьсгалын хөрс, Монгол үндэстэн сэргэн мандах эргэлтийн цэг болсон, Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах ёстой түүхт үйл явдал билээ. Монгол улс үеийн үед мандан бадрах болтугай!
Монгол Улсын Их Хурлын гишүүн Банзрагчийн ТҮВШИН
