#Ажлын хэсэг2 мин унших
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээг хуульчлан зохицуулах ажлын хэсгийг ахаллаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
#Ажлын хэсэг2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2025 оны 276 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулан байгуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал гишүүн Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны дарга болсон, мөн өнгөрсөн хугацаанд Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэхүү ажлын хэсгийг шинэчилж байгуулах шаардлага үүссэн байна.
Байнгын хорооны даргын танилцуулсан уг танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүийн 77.3 хувь нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив.

Ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг:
Монгол улсад өнөөгийн байдлаар нийт 6733 стандарт хэрэгжиж байгаа ч түүнийг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөхгүй байгаагаас хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдаж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа зэрэг шалтгаанаар Засгийн газраас тус хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлсэн билээ.
Гэвч хуулийн төслөөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь “стандарт”-ыг сонгон хэрэглэх биш заавал дагаж мөрдөхөөр, олон улсын стандартыг үндэсний стандартын байгууллагад бүртгүүлж батлуулсны дараа хэрэглэх, мөн “стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв” байгууллага байгуулахаар тусгасан зэрэг нь эсрэгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд ачаалал нэмэх, төрийн байгууллагуудын нүсэр бүтэц, шат шатны хүнд суртлыг бий болгох, улмаар хуулийн хэрэгжилтэд сөрөг үр дагавартай талаар миний бие хуулийн төслийг хэлэлцэх эсэх шатанд байр сууриа илэрхийлж байсан.
Иймд иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах баталгаа болсон стандартын хэрэгжилтийг хангуулах, стандартыг боловсруулах, хэлэлцэх, батлах, мөрдөх үйл ажиллагаанд ил тод байдал, иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын олон талт оролцоог нэмэгдүүлэх, төрийн хүнд суртал, шат дамжлагыг бууруулсан “Стандартчиллын эрх зүйн шинэ орчинг” бий болгоход уг ажлын хэсгийн гишүүдийн хамтаар энэхүү хуулийн төслийг боловсруулж, батлуулах ажлын хэсэг ажилдаа орлоо.
