#Ажлын хэсэг1 мин унших
Хаврын чуулганаар эдийн засаг, бизнес болон боловсролын орчныг сайжруулах 3 Ажлын хэсэгт төвлөрч ажиллана

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Ажлын хэсэг1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн П.Батчимэг энэ удаагийн чуулганы хугацаанд эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих эрх зүйн шинэчлэлийн цогц ажлын хүрээнд УИХ-ын даргын 2025 оны 523-р захирамжаар байгуулагдсан дараах ажлын хэсгүүдэд төвлөрч ажиллана.
Үүнд:
“Эдийн засаг, бизнес, банк, санхүүгийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий” Ажлын хэсэгт гишүүн,
"Хөдөөгийн хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий” Ажлын хэсэгт гишүүн,
"Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий” Ажлын хэсэгт гишүүнээр тус тус ажиллана.
