Үйл явдал2 мин унших

Л.Соронзонболд: Урт хугацаатай төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх нь чухал байна!

Л.Соронзонболд: Урт хугацаатай төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх нь чухал байна!
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилготой 10 чухал сэдвийг онцлон талуудын дуу хоолойг сонсох, иргэдэд үнэн зөв, олон талт мэдээлэл хүргэх зорилготой “Зах зээлийн чимээ нэвтрүүлэг”-т УИХ-ын гишүүн Л.Соронзонболд оролцож, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Нийгмийн даатгалын санд хуримтлуулсан хувь хэмжээгээрээ ирээдүйд тэтгэврээ авдаг тогтолцоо руу л бид орох ёстой. Дээрээс нь хувийн тэтгэврийн сангуудыг зөвшөөрч өгөх хэрэгтэй. Нөгөө талдаа болохоор урт хугацааны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн байхгүй гээд байгаа нь ямар асуудал байна гэхээр өнөөдөр манай ЗГ-ын үнэт цааснууд гадаад доллароор урт хугацаатай гараад байдаг. харин дотоод төгрөгөөр болохоор урт хугацаатай байдаггүй. Төв банкны үнэт цаас жишээлбэл 14,28,364 ч гэдэг юм уу маш богино хугацаатай. Тэгэхээр ЗГ-ын үнэт цаас, төв банкны үнэт цаас 5-10 жилийн хугацаатайгаар гараад тодорхой ийм жишиг тогтоож өгөх ёстой. Үүний ар дээр хувийн тэтгэврийн сан ч байна, НДЕГ сан ч гэсэн урт хугацаатайгаар мөнгөө байршуулах ёстой. Одоо бол арилжааны банкнуудыг уралдуулчхаад л хамгийн өндөр хүү амласан нэг жилийн хугацаатай хадгаламжид хийгээд, тэрийгээ сайн орлого оллоо гэж бодоод байгаа. Гэтэл тэр мөнгө нь 5-10 жилийн хугацаатай байршаад, тэр мөнгөөр нь банкнуудаа ипотекийн зээлээ санхүүжүүлээд явах ёстой. Тэгэхээр ер нь бол урт хугацааны бүтээгдэхүүнүүдийг бид бага багаар ямар нэгэн байдлаар ЗГ-ын зүгээс ч тэр, төв банкны зүгээс ч бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэх шаардлага, хэрэгцээ бий. Урт хугацааны хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийг дэмжсэн татварын болоод бусад бодлогуудыг сайн барих ёстой. Одоохондоо 2027 хүртэл бол 90%, 2029 он хүртэл бол 50% гэдэг байдалтай байгаад байна. Бодлогын шинж чанартай арга хэмжээнүүдийг бол авах шаардлагатай” гэв.

Л.Соронзонболд: Урт хугацаатай төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх нь чухал байна!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хөрөнгө оруулалтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2011