Байр суурь1 мин унших

Л.Соронзонболд: 9 жил төсөв нь шийдэгдээгүй Газрын тосны үйлдвэр зах зээлийн эрэлтийн 50 хувийг дотооддоо хангах тул дэмжиж ёстой!

УИХ-ын чуулганы /2026.05.15/-ны Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболд дараах асуултыг асууж, байр сууриа илэрхийллээ.

Эдийн засгийн хувьд ашигтай Газрын тосны үйлдвэр, баруун бүсийг цахилгаанаар бүрэн хангах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн хөрөнгө оруулалтыг тухайн жилийнхээ төсөв дээр тавьж чаддаггүй асуудал байсан.

Тиймээс Гадаад зээлийн ашиглалтыг дэмжих тухай өмнөх төслийг өргөн барихад дэмжиж гарын үсэг зурсан. ЗГ-аас орж ирж байгааг ч дэмжиж байна. Монгол Улс жилдээ 2 тэрбум долларыг бензин шатахуунд зарцуулдаг. Үүний 50%-ийг нь дотооддоо үйлдвэрлэдэг болох нь стратегийн маш чухал ач холбогдолтой. Харамсалтай нь энэ төсөл 2017 оноос хойш явсаар байна. Цаг хугацаанд нь дуусгах нь маш чухал. Мөн Газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход түүхий эдийн асуудал үүснэ. Тэгэхээр газрын тосны хангамжийг нэмэгдүүлэх тал дээр нэлээн ажиллах шаардлагатай. Зүүн бүс, Говийн бүсийн гишүүдтэйгээ хамтраад Газрын тосны тухай хуулийг өргөн барьсан.

Уул уурхайн сайдаас асууя. Дорнод аймгийн Матад сумаас Петро Чайнагийн газрын тосны хоолой явж байгаа. Үүний бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны хоолойг дамжуулж байгаа энэ ажил нийт өртгийн хэдэн хувийг эзэлж байгаа вэ? Хоолойг дамжуулсны гол ач холбогдол юу вэ?

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хөрөнгө оруулалтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2017
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2011